Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/04/14 15:23
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-оос гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "192 орон үндэсний хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Дэлхий нийтэд 1.717 тэрбум хүүхэд хөл хорионд байна.
Манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-нд хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ.

Цэцэрлэг болон нэгдүгээр ангид орох сурагчдын бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.

Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийнэ.

Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй.

Анги дэвших жилийн эцсийн шалгалтын дүнг хоёрдугаар улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ. Улираахгүй, дахин сургах асуудал байхгүй" гэсэн мэдээллийг өглөө.
 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ