100 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл болон 100 ширхэг амны хаалтыг бэлэглэв.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/04/16 08:27

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын анхны олимпын аварга, олимпын мөнгөн медальт, жүдоч Найдангийн Түвшинбаяр Үндэсний аврах бригадад 100 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл болон 100 ширхэг амны хаалтыг бэлэглэв.
Тэрээр "Та бүхэн минь Монголчууд бидний эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах ариун үүргээ нэртэй төртэй гүйцэтгэж байна. Ийм үед иргэн бүр хариуцлагатай байж, мөн өөрийн боломж бүхнээр аюулт тахлаас урьдчилан сэргийлэхэд оролцох ёстой гэж би бодож байна. Тиймээс та бүгдэд эрүүл энхийг хүсэж, 100 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл, 100 ширхэг амны хаалтыг бэлэглэн нэмэр болж байна. Монголчууд бид бие биенээ хайрлах, хууль тогтоолоо чанд сахин, эх орон ард түмнээ хайрлах ухамсарт ард түмэн гэдэгт би итгэдэг.
Бидний төлөө цаг наргүй ажиллаж байгаад иргэн хүнийхээ хувьд талархаж буйгаа илэрхийлж байна” хэмээлээ.
Танд алба хаагчдынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхиилье!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ