Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн 31 дэх тохиолдол бүртгэгдлээ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/04/16 12:31

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.16/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан, тээврийн жолооч нарын 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Харин ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ" гэсэн мэдээллийг өглөө.

Батлагдсан 31 тохиолдлын тав нь эдгэрч эмнэлгээс гарсан бол үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
"Сонгдо" эмнэлэгт үйлчлүүлж байсан хоёр иргэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илрээгүй аж. Энэ нь тухайн иргэд шинэ коронавирусээр өвдөөгүй гэсэн үг хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тайлбарлалаа.
Үргэлжлүүлэн тэрбээр "Эдгэрээд гарсан таван хүний ийлдэс нь ХӨСҮТ-ийн банканд хадгалагдаж байгаа. Түүнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илэрсэн.
Бид эмчилгээний үр дүнг шалгах зорилгоор эмчлүүлж буй хүмүүстээ вирус илрүүлэх шинжилгээ болон вирусийн эсрэг үүсдэг бие илрүүлэх шинжилгээг хийдэг. Шинэ вирусийн үед бид бүгдийг баримтжуулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бусад орны адил тогтмол хийж байна" гэв.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ