Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/04/22 11:30

Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.22/ ээлжит мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
"2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй 25 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгаа болон томуугаар өвдсөн хүмүүсээс сорьц цуглуулан коронавирус илрүүлэх шинжилгээ хийж тандаж байгаа юм.
Иргэд маань анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж байхыг зөвлөе
4 дүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдол бий. Түүний ойрын хавьтлын 24 хүнийг тогтоож, тэдгээрт шинжилгээ хийхэд нэг хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу кабинд нь цуг сууж явсан гэр бүлийнх нь хүн. Тиймээс олуулаа явж болохгүй гэж сануулаад байгаа. Ойрхон байгаа хүн халдвар авах эрсдэлтэй гэдгийг батлаад байна. Эдийн засгийн хувьд бараа бүтээгдэхүүн зөөх нь зөв. Гэхдээ тэр хүн кабиндаа ганцаараа зөвлөмжөө сайн биелүүлж, ажлаа хийгээд байх бүрэн боломж бий. Зөвлөмжөө мөрдвөл коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой. Харин 23 хүнд нь халдвар илрээгүй. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна. Эдгээр тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгдөн ирж байгааг та бүхэн мэдэж байгаа.

Иргэд маань анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж байхыг зөвлөе. Бээлий өмсөж гараа хамгаалах Уханийн том туршлага бий.

Хамтдаа өөдрөг сайхан сэтгэлээр коронавирусийг даван туулъя, ялья. Амжилттай даван туулж гарсны дараа аялал жуулчлал, мах зэрэг нь үнэд орох цаг ирнэ.

Монголчуудын илүү тал нь цөөхүүлээ, таран байх боломжтой. Хөдөө ах дүүгийндээ очоод хэвтчих зэрэг давуу талтай, хүн ам цөөн маш том талбайтай улс орон юм" гэсэн мэдээллийг өглөө


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ