НОХОЙ ХӨТЛӨГЧДИЙГ БЭЛТГЭВ.
ОБЕГ-ын даргын А/168 тоот тушаалаар Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах нохойн алба ангийн гаралтай түүхий эд олж, илрүүлэх анхан шатны 45 хоногийн сургалтыг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон Эрэн хайх, аврах нохойн албаны сургалтын байранд амжилттай зохион байгууллаа.
“Тарваган тахал” өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарваганы махыг Улаанбаатар хот руу оруулахгүй байх зорилгоор зохион байгуулагдсан тус сургалтанд Нийслэлийн Онцгой байдлын газрын ГТУА 26, 35, 65, 80, 28, 64 дүгээр ангиудын нийт 6 алба хаагч тээврийн хэрэгслүүдэд нохойны үнэрлэх чадварыг ашиглан ангийн гаралтай түүхий эдийг эрэн хайх, үзлэг хийх, нохой хөтлөгч болгон бэлтгэгдлээ.