“ӨВЛИЙН УЛИРАЛД УСНЫ ГҮНД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА”-НЫ СУРГАЛТ, БЭЛТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/10/01 10:40
Үндэсний аврах бригадын захирагчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/08 дугаар тушаалаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг дадлагажуулах, Онолын мэдлэгээ бататгах, аврагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо ‘‘Хилэм ОСТ” ХХК-ний загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.
Хээрийн байрлалыг зургийн дагуу байрлуулан томилгоожуулж сургалт, бэлтгэл явуулах газар орныг судалж усны гүн 7-9 метр, мөсний зузаан 120-125 см болохыг тогтоон 3 цооног гаргасан, сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу усан орчинд эрэн хайх, аврах ажиллагаа сэдвээр
 Усны гүнд ажиллах үед анхаарах зүйлүүд;
 Усны хувцсыг дарааллын дагуу өмсөх, хүчилтөрөгчийн бортогыг хантаазтай зөв холбох, зуултуурыг бортого дээр холбох, хантаазны хийг шалгах, усны гүнд усан орчинд ажиллаж байх үед дохиогоор ажиллах;
 Аврагч усны гүнд даралт тэнцүүлэх, хөдөлгөөн үйлдэх;
 Нүдний шилэнд орсон усыг гаргах, шилээ солилцох;
 Усны гүнд хүчил төрөгчийн зуултуур солилцох;
 Аврах олсны дохиогоор усан орчинд хөдөлгөөн үйлдэх;
 Тэмдэгт олох аргууд;
 Усан орчинд эрлийн ажиллагааг зохион байгуулах ажиллагааг хийсэн юм.
Энэ удаагийн сургалтаар алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шинээр албанд орсон, анхны болон хоёр дахь удаа өвлийн гүний шумбалтын сургалт, бэлтгэлд хамрагдсан алба хаагч нарыг сурган дадлагажуулж усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэрэг дасгал ажлыг хийх чадварыг эзэмшүүлсэн үр дүнтэй сургалт, бэлтгэл зохион байгууллаа.
Дадлага сургуульд нийт 39 алба хаагч хамрагдсан юм.

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297