Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус ИЛЭРЛЭЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/10/01 12:13

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 18-н буюу өчигдөр Монгол Улсад коронавирус халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лабораториар 104 хүнд шинжилгээ хийж хяналаа.
Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол болон түүнтэй хамт Зам-Үүд боомтоор орж ирсэн 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 8-нд олон хүнд өвчтэй хүмүүс ирсэн. Эдгээр хүмүүсийг хоёр удаа шинжилж, хянаж үзлээ. Энэ дотор хавдрын оноштой хүмүүс ч ирсэн. Тэдгээр хүмүүсийн бид онцгой анхаарч байгаа. Тэдгээр хүмүүс дунд коронавирус илрээгүй.

Монгол Улс дотроо алдчихсан юм бишүү гэж зарим хүмүүс үймүүлээд байгаа. Бид давхар шинжилгээ хийж байгаа. Эмнэлгүүдэд уушигнй хатгалгаагаар өвдсөн улсуудаас сорьц авч шинжилж байгаа. Түүгээр коронавирус илрээгүй.

ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр нэг тохиолдлоор нэмэгдлээ.

Туркийн хоёр иргэн эдгэрсэн. Таван төрлийн сорьцоор гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гэвч тэр хоёр иргэн ХӨСҮТ-өөс гарч өөр байранд тусгаарлагдах ёстой боловч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянагдаж байна гэлээ. 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297