ОББ-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2020/11/04 10:48
ОББ-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн "Тэмцээн зохион байгуулах тухай" А/209 дугаар тушаалын дагуу Үндэсний аврах бригадын захирагчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн А/318 дугаар “Тэмцээнд оролцуулах тухай” тушаалын дагуу нийт 6 төрөлд өрсөлдөх 31 алба хаагчийн спортын бэлтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 11-29-ны өдрүүдэд хангуулан оролцлоо.
Тэмцээнд гар бөмбөг, ширээний теннис, туухай өргөлт, сонс эргэлт, усанд сэлэлт, дартс гэсэн төрлүүдээр Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд 2020 оны 10 дугаар сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Онцгой байдлын ерөнхий газар түүний салбар нэгжүүд, Үндэсний аврах бригад, Зүүн бүс, Хойд бүс, Өмнөд бүс, Баруун бүс, Улаанбаатар бүс, Ахмадын баг гэсэн нийт 8 баг тамирчдын 400 гаруй алба хаагчид оролцсон юм.
Үндэсний аврах бригадын баг тамирчдаас Усанд сэлэлтийн чөлөөт сэлэлтийн төрөлд эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Э.Амарбаяр "Мөнгөн медаль", мэлхий сэлэлтийн төрөлд эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Б.Батсүх "Мөнгөн медаль", гүний шумбалтын төрөлд эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Б.Батсүх "Мөнгөн медаль" хүртэж багийн дүнгээр "Гутгаар байр", ширээний теннисний эмэгтэй ганцаарчилсан төрөлд Уул уурхайн аврах ангийн нярав, дэд ахлагч А.Ариунцэцэг "Алтан медаль", ширээний теннисний холимог хосын төрөлд Уул уурхайн аврах ангийн нярав, дэд ахлагч А.Ариунцэцэг, хөгжмийн салбарын Аврагч – хөгжимчин, ахлах ахлагч Ж.Тамир нар "Мөнгөн медаль" хүртэж багийн дүнгээр "Гутгаар байр" тус тус эзэллээ. Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье!
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297