“Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт

Нийтлэсэн: Б. Маналжав 2021/09/20 08:19
2021 оны 09 дүгээр сарын 14-22-ны хооронд Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, бэлтгэлийг Архангай аймгийн нутаг дэвсгэрт ОБЕГ болон Үндэсний аврах бригад, НОБГ, Булган, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын Онцгой байдлын газрын удирдлага болон алба хаагч нарыг хамруулан зохион байгуулж байна.
Сургалтаар:
Болзошгүй гамшиг, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэн аюулын үед хэрхэн зөв удирдах, шийдвэрийг богино хугацаанд гаргах, гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах удирдлагын менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, удирдлагын төв штаб хэрхэн байгуулах аргазүйд суралцах, нуранги болон давчуу орон зайнаас эрэн хайх, аврах, өндрөөс аврах ажиллагаа, гамшигт өртсөн нэрвэгдэгсдийг эрэмбэлэн ангилах, эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх зорилготойгоор хээрийн эмнэлэг дэлгэх, гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон үед иргэд, олон нийтэд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх арга барил мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297