“Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх судалгаа хамтарсан сургалт

Нийтлэсэн: Б. Маналжав 2021/09/20 08:20
Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх судалгаа хамтарсан сургалт, бэлтгэлийн нээлтийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Сургалт, бэлтгэлийн үеийн удирдагчаар ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар ажиллаж байгаа бөгөөд Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч оролцон үүрэг гүйцэтгэж байна.
Алба хаагчид тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурын ёроолд живсэн автомашин техникийн байршлыг тогтоон зураглал гаргах, ачаа өргөгч хөвөгч понтоныг ашиглан ажиллагаа зохион байгуулан аюулгүйн ажиллагааны талаар болон гүний шумбалтын чадвар чадамжаа дээшлүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297