СПОРТЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Үндэсний аврах бригадын 2021 оны спортын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд бригадын нийт бие бүрэлдэхүүн шатар, ширээний теннис, дартс, powerlifting, 3Х3 сагсан бөмбөг, гар бөмбөг, soft volleyball гэсэн спортын долоон төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
"Шатар"-ын төрөлд тэргүүн байрт Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, ахмад С.Жавхлантөгс, дэд байрт Санхүү, үйлчилгээний албаны цахилгаанчин П.Бадарч, гутгаар байрт Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Амаржаргал,
"Ширээний теннис"-ийн төрөлд тэргүүн байрт Эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат, дэд байрт Санхүү, үйлчилгээний албаны дарга, хошууч Д.Мөнхцэцэг, гутгаар байрт Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлагч Д.Болдбаатар,
"Дартс" төрөлд тэргүүн байрт Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Б.Батбаяр, дэд байрт Хөгжмийн салбарын техникч Сэдэдсүрэн, гутгаар байрт Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, дэд ахлагч Б.Билгүүн,
''Powerlifting'' төрөлд тэргүүн байрт Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, дэд ахлагч Э.Батлхагва, дэд байрт Эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч Э.Нэргүйбаатар, гутгаар байрт Холбооны бүлгийн дарга, хошууч Э.Баттулга,
"3Х3 сагсан бөмбөг"-ийн төрөлд тэргүүн байрт Эрэн хайх, аврах салбарын 1-р баг, дэд байрт Тээврийн салбар, гутгаар байрт Эрэн хайх, аврах салбарын 2-р баг,
"Гар бөмбөг" төрөлд тэргүүн байрт Эрэн хайх, аврах салбар, дэд байрт Агаарын ажиллагааны салбар, гутгаар байрт Штабын баг,
Мөн эмэгтэй алба хаагчдын дунд зохион байгуулсан "Soft volleyball" тэмцээнд тэргүүн байрт "Diamond" баг, дэд байрт "Good luck" баг, гутгаар байрт "Эрхэмсэг" багууд шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм. Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэж, ажлын амжилтыг хүсье!