“Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан болж байна

Нийтлэсэн: Б. Маналжав 2022/02/24 08:23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

 Тус чуулган нь дөрвөн салбар хуралдаанаас бүрдэж байгаа бөгөөд “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг  татан гаргах ажиллагаа” сэдэвт салбар хуралдааныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн удирдан явуулж байна.

Салбар хуралдааны үеэр хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа”, ШУТИС-ийн дэд профессор, доктор (Ph.D) П.Өлзийсайхан “Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг уснаас татан гаргах инженерийн тооцоо, технологийн боловсруулалт”, ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, хурандаа Ц.Ганхөлөг “Татан гаргах ажиллагаанд Батлан хамгаалах салбарын оролцоо”, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Базаррагчаа “Хөвсгөл нуур орчмын нутаг дэвсгэрт учирч болзошгүй гамшгийн эрсдэл”, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

 

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297