Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр буюу 03 дугаар сарын 02-нд Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй.

Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсэн өдрийг тохиолдуулан 2016 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр”-тэй болсон байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол хурандаа нийгэмлэг, ХХЕГ-тай хамтран “Монголын Хурандаагийн өдөр” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Зэвсэгт хүчин,  Онцгой, Цагдаа, Хил хамгаалах, Шүүх, Тагнуулын үе, үеийн хурандаа нар оролцож, БНМАУ-ын хилчин баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Улсын хилийн музейн үзвэрүүдтэй танилцсан юм.

1936 оноос хойш 3000 гаруй хурандаа цолтон төрсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.