Удирдах бүрэлдэхүүн спортоор өрсөлдөж байна

Нийтлэсэн: Б. Маналжав 2022/03/14 09:12

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр зохион байгууллагддаг “Нөхөрсөг-Уулзалт-2022” гар бөмбөг, биллиардын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж байна.

Гар бөмбөгийн тэмцээн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны зааланд зохион байгуулагдаж байгаа бол биллиардын тэмцээн “Тэнүүн Өлзий” ХХК-ийн “Агар” центрийн клубт болж байна.

Нөхөрсөг тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоодын болон агаарын цэргийн нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

 

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297