
Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид өнөөдөр дулааны улирлын хувцсанд шилжлээ.
Дулааны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд хувцасны үзлэгийг зохион байгууллаа.
Энэ үеэр алба хаагчдаас цэргийн дүрмийн мэдлэгээр тестийн шалгалт авч, анги, байгууллагууд жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхуулж, шилдгүүдээ тодрууллаа.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,
Хилчин гудамж 22 дугаар хороо
МОНГОЛ УЛС
Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com