Тээврийн салбар

 

ТҮҮХЭН ЗАМНАЛ

БНМАУ-ын БХЯ-ны сайдын 1967 оны 4-рсарын 30-ны 83 тоот тушаалаар цэргийн төмөр замын тусгай батальон” Инженерийн тусгай батальон болгон өөрчлөн зохион байгуулахад автын салаа үүсэн байгуулагдаж 2005 онд шинэ бүтэц зохион байгуулалтанд орж автын салааны бүрэлдэхүүнд байсан жолооч нар бусад салбаруудад томилогдсон.

2014 онд Техникийн тусгай бүлэг байгуулагдсан.

2018 оноос Тээврийн салбар хэмээн өргөжин шинэчлэгдсэн.  дарга-автын механик 1, аврагч жолооч 33 орон тоотойгоор албан үүргээ гүйцэтгэж байна.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Тээврийн салбар нь гамшиг, ослын үед аврах тусгай ангийн аврах чиг үүрэг бүхий салбар бүлгүүдийг тээврийн хэрэгслээр тасралтгүй бэлэн байдлыг хангах, дэмжлэг үзүүлэх.

Тээврийн салбарын аврагч жолоочид ангийн өдөр тутмын үйл ажиллагаа шуурхай алба, бүлгийн аврагч жолоочоор томилогдон үүрэг гүйцэтгэж тээврийн хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллахаас гадна ой, хээрийн түймэр, үер усны аюул, химийн хорт бодис алдагдах, хүн малын гоц халдварт өвчин, цасан шуурга байгалийн аюулт үзэгдлийн бүх төрлийн дуудлаганд гарахад тээврийн хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажилладаг.

Тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангахын тулд суудлын 6 ширхэг, ачааны 2 ширхэг, тусгай тоноглотой 10 ширхэг нийт 47 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

 


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297