Химийн ажиллагааны салбар

ХИМИЙН АЖИЛЛАГААНЫ САЛБАРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • 1991 онд Иргэний Хамгаалалтын -122 –р анги болон өөрчлөгдөж, “Хими хамгаалалтын рот” 
  • 2004 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харъяа Гамшгаас хамгаалах тусгай ангийн "Хими хамгаалалтын салбар"
  • 2005 онд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай анги болоход “Хими хамгаалалтын отряд” 
  • 2008 онд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн “Тусгай чиг үүргийн нэгж”
  • 2011 онд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн “ЭХАС-ын Тусгай чиг үүргийн бүлгүүд” 
  • 2013 онд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн “Тусгай чиг үүргийн салбар” 
  • 2017 онд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн "Химийн ажиллагааны салбар" болон зохион байгуулагдсан. 

Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын үүрэг

Улсын болон орон нутгийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт  бодис, хүн малын гоц халдварт өвчин, тэсэрч дэлдбэрэх бодисын холбогдолтой ослын голомтонд шуурхай шилжин байрлаж, тусгай цэвэрлэгээ, ариутгал идэвхижлт сулруулалтыг цаг алдалгүй хийх хоёрдогч хүчин зүйлийн хөнөөлөөс урьдчилэн сэргийлэх үүрэгтэй. 

ГАМШИГ ОСЛЫН ГОЛОМТОД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БАЙДАЛ

2008 онд ”Мах Экспо” ХХК-д химийн хорт “Аммиак” бодис алдагдсан дуудлага,

2010 онд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 10 гаруй суманд “Шүлхий” өвчний дуудлаганд 60 гаруй хоног,

2008-2010 онуудад “Мөнгөн Ус”-аар бохирдсон хөрс, шороо шламыг зөөвөрлөн булшлах ажиллагаанд  Сэлэнгэ, Төв, Өмнө-говь, Баян-хонгор, Говь-Алтай, Дархан-Уул нийт 6 аймгийн 20 гаруй сум,

2010 онд “Богд-Ар” хороололд “Мөнгөн ус” асгарсан  2 удаагийн дуудлага,

2011 онд Эрдэнэт хотод  цацраг идэвхт “Цези-137” бодис айлын хашаанаас олдсон дуудлага,

2012-2014 онуудад Япон улсаас орж ирсэн “Цацраг идэвхт хорт бодис”-оор бохирдсон 12  удаагийн дуудлагаар 70 гаруй автомашиныг цэвэрлэж, идэвхжил сулруулалт хийсэн.

2014 оны Хэнтийн аймгийн Галшар суманд “Шүлхий” өвчний дуудлаганд үүрэг 30 хоног үүрэг гүйцэтгэсэн. 

2016 онд Монгол Улсад  Ази-Европын орнуудын дээд хэмжээний 9, 11 –р уулзалт  зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах “Цацраг, хими”-ийн хорт бодисоос хамгаалах, ажиллагаанд 5 удаагийн нийт 20 гаруй хоног ажилласан.

2017 онд Налайх дүүрэг, Төв аймаг, Зүүн аймгуудад гарсан хүн, мал амьтны  гоц халдварт “Хонины цэцэг”, “Шүлхий” өвчний дуудлаганд 65 хоног тус тус үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан.

 

 


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ