Эрэн хайх, аврах нохойн алба

ЭРЭН ХАЙХ, АВРАХ НОХОЙН АЛБА

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн А/127 дугаар тушаалаар “ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА”-ыг байгуулж, 2018 оны 09 сарын 20-ны өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байна.

ЗОРИЛГО

                        Болзошгүй аюулт үзэгдэл, ослын голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх аврагч нохой, аврагч нохой хөтлөгчийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

  • Нурангиас эрэн хайх, аврах
  • Уснаас эрэн хайх, аврах
  • Тэсэрч дэлбэрэх бодис, ангийн гаралтай эд зүйл илрүүлэх
  • Харуул хамгаалалт

СУРГАЛТ, ДАДЛАГА

  • Эрэн хайх, аврах чиглэлээр аврагч нохой сургах, аврагч нохой-хөтлөгч бэлтгэх “АНС-18”, “АНС-19” сургалтуудыг зохион байгуулан, амжилттай төгсөгсөн.
  • “Говийн Чоно-2018”, “Говийн Чоно-2019” Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын хүрээнд АНУ-ын багтай хамтарсан албаны нохойг бэлтгэх, ашиглах, туршлага солилцох дадлага, сургалтад амжилттай оролцсон.
  • Цагдаагийн ерөнхий газар, “Нэргүй сан” ТББ-тай хамтран зохион байгуулсан “ШИЛДЭГ АЛБАНЫ НОХОЙ-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд 2 алба хаагч, 2 албаны нохойн хамт оролцож тэргүүн байрт шалгаран улсын аварга болсон.


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297