Сургалт, соёл хүмүүжлийн алба:
- Бригадын бие бүрэлдэхүүний төдийгүй төв, орон нутгийн онцгой байдлын газар хэлтсүүдийн аврагчдын сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,
- Аврах ажиллагааны сургалт, дадлагыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах, олон улсын аврах ажиллагаанд оролцох чадварлаг аврагчдыг бэлтгэх,
- Соёл хүмүүжил, биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.
Тус алба Сургалт, соёл хүмүүжлийн албаны дарга, дэд хурандаа М.Мөнхөө,
Сургалтын төлөвлөлт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч, Х.Сумъяа,
Соёл хүмүүжил, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Батзориг,
Агаарын ажиллагааны мэргэжилтэн, хошууч Г.Ганжигүүр,
Аврах ажиллагааны мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Батчулуун,
Цацраг, химийн ажиллагааны мэргэжилтэн, ахмад Б.Алтан-Очир гэсэн 6 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний аврах бригадын сургалт бэлтгэл, соёл хүмүүжил, биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн сургалт бэлтгэлийг Олон улсын, Зэвсэгт хүчний мэргэжлийн анги, салбар, Хууль сахиулах их сургууль, Орон нутгийн Онцгой байдлын газар, Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж ажилладаг. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон Улсын аврах албатай хамтран ажиллаж тухайн улсад аврагчдыг сургаж байна.