ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ

Нийтлэсэн: Б. Маналжав 2021/08/19 10:28

2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 145 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 75 см даван хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Заг, Цагаантуруут, Завхан, арын Чулуут, Урдтамир болон Сэлэнгэ мөрний эх, Алтай нуруунаас усжих Буянт, Булган, Дундцэнхэр, Төгрөг, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Бэлтэс, Бүгсий, Сэлэнгэ, Идэр, Хөгшин Орхон, Байдраг, Хархираа, Баруунтуруун, Чигж, Төгрөг, Улз зэрэг голууд үерийн түвшинг 10-120 см , Дэлгэрмөрөн, Үүр, Буянт, Тэс, Халх, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 10-75 см даван үерлэж байна. Маргааш буюу 8 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 35-40 см, Чулуут гол Өндөрулаан сум орчимд 30 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297