Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Үндэсний аврах бригадын бие бүрэлдэхүүн Бригадын үндсэн байрлалд 150 ширхэг чацаргана, "Тахилт" дахь сургалтын хотхонд 180 ширхэг улиас мод тарьж, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны орчим 500 ширхэг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Түргэний гол орчимд 300 ширхэг модны нүх ухаж мод тарих бэлтгэл ажилд нийт давхардсан тоогоор 221 ажилтан, алба хаагч хамрагдлаа.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,
Хилчин гудамж 22 дугаар хороо
МОНГОЛ УЛС
Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com