
Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр буюу 03 дугаар сарын 02-нд Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй.
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсэн өдрийг тохиолдуулан 2016 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр”-тэй болсон байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол хурандаа нийгэмлэг, ХХЕГ-тай хамтран “Монголын Хурандаагийн өдөр” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Зэвсэгт хүчин, Онцгой, Цагдаа, Хил хамгаалах, Шүүх, Тагнуулын үе, үеийн хурандаа нар оролцож, БНМАУ-ын хилчин баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Улсын хилийн музейн үзвэрүүдтэй танилцсан юм.
1936 оноос хойш 3000 гаруй хурандаа цолтон төрсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,
Хилчин гудамж 22 дугаар хороо
МОНГОЛ УЛС
Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com