
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Манай улс өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа болж байна.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд жил бүр 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын хүн амын тоо, Зэвсэгт хүчний чадавхтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Эх орныхоо нэр хүндийг дэлхий ертөнцөд дуурсган, эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоох ариун үйлсэд нэр төртэй зүтгэж байгаа энхийг сахиулагч нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,
Хилчин гудамж 22 дугаар хороо
МОНГОЛ УЛС
Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com